Форум | Холбоо барих
Блог хайлт:

Анагаах ухаан

Дерматит, диаррея, алопециа: Онош юу вэ?

Author

Nicole Huffman, MD

Physician, Dermatology Department, Medical College of Wisconsin; Froedtert Hospital, Milwaukee, Wisconsin

36 настай хар эмэгтэй сүүлийн 8-10 хоног  түүний амны эргэн тойрон ,хэвлий, цавь, гуяны дотор тал, өгзөгөөр арьсны хууралттай өвдөлт бүхий арьсны тууралт гарч түргэн тусламжын төвд иржээ. Түүнчлэн тэр түүний алга болон улны арьс хууран унах нь ихсэж байгааг ажигласан байна. Өвчтөн хэдэн өдөр хэвийн юм идэж чадахгүй болсон учир нь хэлний өвдөлт улам ихэсдэг.

Түүх

Найман жилийн өмнө тэр gastric bypass surgery хийлгэсэн ба биеийн жингийн 104кг алджээ. Хагалгаа хийлгэснээс хойш, богино гэдэсний хам шинжээс(short gut syndrome)болж архаг хэвлийн өвдөлт ба гүйлгэлт илрэх болсон ба түүний өгүүлснээр гүйлгэлт нь сүүлийн 4н сарын турш гүйлгэлт улам муудсан байна. Мөн архаг даамжирсан үс уналт.

Бодит үзлэг

Бодит үзлэгээр өвчтөний өгзөг ба гуяны дотор талаар том, улаан хүрэн арьс хуурсан, өнгөц шархлаа ба ил гарсан эдүүд илрүүлсэн. Амны үзлэгт амны эргэн тойронд улаан хүрэн арьсны хууралт ба хэлний хаваншилт үрэвсэл (edematous glossitis) илэрсэн. Түүний гарын алга ба хөлийн улны арьс илэрхий хуурсан. Түүний хуйхан дээр тархмал, алаг цоог, сорвигүй үсний халцрал.

Зураг 1. Өвчтөний өгзөгний улаан хүрэн арьс ба арьсны хууралт.

Зураг 2. Өвчтөний өгзөгний улаан хүрэн арьс ба арьсны хууралт.

 

 
Зураг 3. Өвчтөний гуяны дээд хэсгийн улаан хүрэн арьс ба арьсны хууралт

Зураг 4. Амны ойролцоох үрэвсэл ба глоссит

Зураг 5. Гарын алганы арьсны хууралт

Гистопаталоги

Гематоксилин ба Эозин будгаар атрофик эпидермис илэрсэн. Эпидермис доторх кератиноцит хэвийн.

Зураг 6. H&E stain, low magnification (10x).

Зураг 7. H&E stain, high magnification (40x).

    Онош аль нь вэ?

   A.Lichen planus
   B.Mastocytosis

   C.Necrolytic acral erythema
   D.Glucagonoma syndrome
   E.Acquired zinc deficiency



бичсэн: Medoc | төрөл: 2011-05-17 өдөр 00:09
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Тиймээ Е. Зөв хариулт нь гарсан байгаа. дараагийн тохиолдолд идэвхитэй оролцоорой
Бичсэн: Medoc 13:15, 2011-05-29 | Холбоос | |


E юм болов уу?
Бичсэн: Зочин 05:44, 2011-05-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




 
xaax