Анагаах ухаан
Дерматит, диаррея, алопециа: Онош
Оношлогоо
Лаборатори шинжилгээ
Өвчтөний глюкагоны хэмжээ хэвийн ба гепатит С антител сөрөг. Сийвэндэх цайрыг хэмжихэд 50μg/dL болж хэвийн хэмжээнээс багассан байв.(хэвийн хэмжээ 70-150 μg/dL)
Хэлэлцүүлэг: Цайрын дутагдал
Клиник, гистологи ба лаборатори шинжилгээгээр өвчтөн олдмол цайрын дутагдал ба түүнээс үүдэлтэй "Dermatitis exfoliativa"(Erythroderma) оношлогдсон байна.
Цайр нь хүний биеийн липид, уураг, нуклейн хүчлийн нийлэгшилтэнд оролцдог хамгийн чухал элементүүдийн нэг юм. Цайр биед агуулагдах хэмжээгээрээ 2-рт ордог. Хүний биед цайр төмрөөс 2 дахин бага, зэсээс 10-15 дахин, манганаас 100 дахин их байдаг. Түүнчлэн шархны эдгэрэлт, нөхөн үржихүй, ясжилт,цус төлжилт, эс хуваагдах,хоол боловсруулах фермент болон инсулин үүсэх, үс хумс ургах, энергийн солилцоо, зүрх судасны эрүүл мэнд, үнэрлэх мэдрэхүй ба дархлаа тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өдөрт 15мг цайр авах ёстой гэвч наснаас хамаарч 3-25мг байж болно. Цайр агуулсан маш олон төрлийн хүнсний зүйлс байдаг. Уураг агуулсан хүнсний зүйлд цайр их агуулагддаг. Хясаанд цайр маш их агуулагддаг. Бусад цайраар баялаг хүнсэнд буурцаг, үр тариа, самар, ногоон навчтай хүнсний ногоонууд мөн сүүн бүтээгдэхүүнүүд орно.
Цайрын дутагдлыг олдмол ба удамшлын хэлбэр гэж хуваадаг. Acrodermatitis enteropathica(удамшлын хэлбэр) нь аутосомын рецессивээр удамшдаг байна. 8-р хромосом дээр байрлах цайрыг зөөвөрлөгч трансмембраны уургийг кодолдог SLC39A4 гений мутацын улмаас гэдсээр цайрын хэвийн шимэгдэл алдагддаг. Хүүхдүүдэд амьдарлын эхний саруудад хөхөөр хооллолт зогсох үед энэ өвчин ихэвчлэн нүүр амны эргэн тойрон ба захын улаймал хайрстсан тууралт, гүйлгэлт ба үс халцрах шинжүүдээр илэрдэг. Түүнчлэн голчлон Staphylococcus aureus эсвэл Candida albicans-аар хоёрдогч халдвар үүсдэг байна.
Цайрын олдмол дутагдал олон хүчин зүйлстэй холбоотой үүнд цайрыг гаднаас авах эсвэл шимэгдэлт(хоол тэжээлийн дутагдал, мальабсорбци синдром, ходоод гэдэсний замын өвчин)эсвэл биеэс хэт их цайр алдах үүнд архидалт, хорт хавдар, жирэмслэлт, эмнүүд(пеницилламин) том хэмжээний түлэгдэл. Цайрын дутагдлын олдмол хэлбэр ба удамшлын хэлбрүүдэд эксфолиатив дерматит, диаррея, алопеци гэх сонгомол гурвал(classic triad) шинж яг ижил илэрдэг. Энэ өвний хүндрэл нь дархлаа сулрах, шархны эдгэрэлт муудах, анорекси эсвэл бэлгийн бойжил удаашрал юм.
Цайрын дутагдлын оношлоход сонгомол гурван шинжийн клиникийн илрэл(дерматит, диаррея, алопециа), гистологи шинжилгээ(эпидермисийн хатингаршил ба некроз) ба сийвэнд цайрын түвшин буурах. Ихэнх өвчтнүүдэд сийвэндэх цайрын түвшин 60 μg/dL-ээс бага болсон байдаг. Ялган оношлогоонд glucagonoma ба necrolytic acral erythema хоёрдогч гепитит С-ийн халдвар орно. Онош батлагдвал 1-3мг/кг –аар цайрыг нөхөж өгнө. Эмчилгээний үр дүнд арьсны эдгэрэл 1-2 долоо хоногоос илт сайжирдаг байна.
Хяналт:
Түүний хийлгэсэн хагалгаанаас болж нарийн гэдэсний шимэгдэх талбай багасч цайрын дутагдалд орсон байна(тухайн өвчтөн gastric bypass хагалгааг хэт таргалалтаас болж хийлгэсэн ба энэхүү хагалгааг БЖИ-40с дээш байвал хийлгэх заалттай байдаг). Түүнийг эмнэлэгт хэвтүүлж хоол эмчилгээ, судсаар шингэн сэлбэж, цайрыг нөхөж өгсөн байна. Түүний эксфолиатив дерматит 15 өдөр зөвхөн цайрыг нөхөж өгсөнөр сайжирсан.
Зураг 8. Арьсны эдгэрэлт 1 дэх өдөрөөс эмчилгээний дараах 3 долоо хоног
бичсэн: Medoc | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих