Форум | Холбоо барих
Блог хайлт:

Анагаах ухаан

Цус судлал

35 настай эмэгтэй тромботик тромбоцитопенийн пурпура оноштой эмнэлэгт хэвтэн шинэ хөлдөөсөн сийвэнгээр эмчилгээ хийлгэсэн байна. Эмчилгээнээс хойш долоо хоногийн дараа түүний бие сайжирсан тул өдөр тутмын сийвэн сэлбэх эмчилгээг  зогсоосон. Гэсэн хэдий ч сийвэн сэлбэх эмчилгээний үр дүнд түүнд ханиалгах ба биеийн температур 38.3°С болж ихсэн даамжрах явцтай амьсгалын хам шинж  илэрч хүчтэй амьсгаадаж  бага зэрэг нойтон хэржигнүүртэй байв.

Бодит үзлэгээр цусны даралт 120/80 мм.мубЯмар нэг тууралт бижрүүгүй. Зүрх уушгиний үзлэгээр тахикарди ба хөхрөлт илэрсэн. Тасалгааны агаарт  хүчилтөрөгчийн сатураци 80%, цусны хийн шинжилгээнд артерийн цусанд  хүчилтөрөгчийн парциал даралт (Po2 55 мм.муб) багассан. Цээжний рентген шинжилгээнд хоёр уушгиндаа тархмал сүүдэржилттэй ба зүрхний хэмжээ хэвийн, плеврийн хөндийд шингэнгүй.

Энэ өвчтөнд илэрсэн хариу урвалд хамгийн тохирсон шалтгаан нь аль вэ?

A.    Уушгиний эмболизм

B.     Антилейкоцит антител

C.     Донорийн сийвэнгийн уургийн эсрэг харшлийн урвал

D.    Цусний эргэлтийн хэт ачаалал


бичсэн: Medoc | төрөл: 2011-06-29 өдөр 21:05
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



С
Бичсэн: Зочин 03:56, 2012-12-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax