Форум | Холбоо барих
Блог хайлт:

Анагаах ухаан

Цус судлал. Өмнөх тохиолдлын хариу

Хариулт  зөв хариулт В

Энэ өвчтөнд сийвэн (мөн цус)  сэлбэлттэй холбоотой цочмог уушгиний гэмтэл(transfusion related acute lung injury) үүссэн байна. Донорын сийвэнд антилейкоцит антител байсан ба өвтөний лейкоцит тэр дундаа нейтрофилийн гадаргуугийн антигентэй харилцан үйлчлэлцэж улмаар уушгиний судаслагт нейтрофилийн аггрегаци ба лейкостаз болсон байна. Үүний үр дүнд үрэвслийн урвал илэрч улмаар альвеолит ба амьсгалын дистресс хам шинж үүсгэсэн. Гипоксеми нь сийвэн сэлбэлттэй холбоотой цочмог уушгиний гэмтлийн анхдагч баталгаа юм. Энэ тохиолдолд амьсгалын дутагдлыг дэмжих тусламж үзүүлэх арга хэмжээ авна(амьсгалын аппарат мөн хүчилтөрөгчөөр амьсгалуулах) харин үрэвслийг намдааж гэмтсэн уушгиний эдийн нөхөн сэргээлтийг гол төлөв 1-2 өдөр хийнэ. Энэ нөхцөлд дируретик сонговол улам муутгах ба кортикостеройдын үүрэг энэ байдалд хэрхэн үр дүнтэйг батлаагүй байна. Тромбозын хүндрэлээр өвчтөнд тромботик тромбоцитопенийн пурпура үүссэн боловч тухайн тохиолдол өвчтөн сайжирсан ба цээжний радиологи шинжилгээнд илэрсэн тархмал сүүдэржилт нь уушгиний эмболизмыг гэрчлэхгүй. Харшил ба анафилаксийн урвал нь нойтон хэржигнүүр үүсгэж чадах хэдий ч тухайн өвтөнд цусны даралт хэвийн ба харшлын тууралт бижрүүгүй мөн бусад харшлын шинжгүй байна. цусны эргэлтийн хэт ачаалал амьсгалын хам шинж үүсгэж чадах хэдий ч гүнзгий гипоксемид оруулахгүй ба цээжний радиограф шинжилгээнд гиперволемийн гипертензийн шинжгүй байв.


бичсэн: Medoc | төрөл: 2011-07-05 өдөр 18:18
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax