Форум | Холбоо барих
Блог хайлт:

Анагаах ухаан

Титэм судасны цочмог хам шинж

60 настай эрэгтэй 6 цагийн турш цээжээр эвгүй оргин түргэн тусламжийн төвд ирсэн байна. Өвчтөнд аспирин уулгаж, судсаар β-адреноблокатор мөн нитроглицерин тарьжээ. Энэ эмчилгээг хийсэнч цээжний өвдөлт зүгээр болоогүй  байна.Үзлэгийн эхэнд  ЭКГ хийсэн.

Мөн тропонин ба креатин киназа-МБ(CK-MB)  түвшин ихссэн. Өвчтөнд яаралтай титэм судасны ангиографи ба зүрх сэтгүүрдэх(cardiac catheterization) шинжилгээ хийхэд титэм судасны проксимал хэсэгт цочмог бөглөрөл илэрчээ. Титэм судсыг тэлж стент тавих ажиллагаа амжилттай болсон. Дараагийн өглөө өвчтний бие сайн өвчин зовлонгүй байв. Гэсэн хэдий ч өдрийн турш артерийн даралт аажмаар даамжран багасаж байгаа нь ажиглагдсан. Бодит үзлэгээр зүрхний хэм 60/мин ба артерийн даралт 78/60 мм.муб байгаа нь нотлогджээ. Гүрээний буулга вен эрүүний өнцөг хүртэл өргөссөн(даралт ихссэн) ба үл мэдэг лугшиж байв. Зүрхний оройн түлхэлт хэвийн, ба парастернал түлхэлт илэрсэн. Зүрхний I, II авиа хэвийн сонсогдсон.Харин III авиа ба систолын богино шуугиан өвчүүний зүүн ирмэгийн дагуу сонсогдоно. Уушиг чагнахад цэвэр байв. Дахин ЭКГ хийхэд өмнөх шинжилгээнээс өөрчлөгдсөн зүйлгүй байсан.

Онош юу вэ?

A.     A. Цочмог тампонад

B.     B.  Аортын диссекци

C.     C. Зүүн ховдлын урагдал

D.     D. Баруун ховдлын инфаркт

E.      E. Даамжрах явцтай зүрхний ишеми

F.       F.  Зүүн ховдлын шигдээс


бичсэн: Medoc | төрөл: 2011-05-29 өдөр 01:13
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



B
Бичсэн: Зочин 18:44, 2011-05-30 | Холбоос | |


Энэ ЭКГ түргэн тусламжаар ирээд хамгийн эхний бичлэг 25мм/сек хурдаар бичсэн зүрхний цохилт 68/мин. Харин дараагийн өдөр нь бодит үзлэгээр зүрхний цохилтын тоо цөөрсөн байгааг илрүүлсэн. Мөн яагаад тухайн хариултыг сонгосон талаар товч хариулт бичээрэй. Баярлалаа
Бичсэн: Medoc 17:15, 2011-05-29 | Холбоос | |


60/мин гээд тэгээд энэ дөрвөлжингүүд нь хэдээр бодож хэдэн мм/сек хурдаар бичсэн юм бол гээд л. жижигрүүлсэн зураг болохоор тэр юм уу арай хурдан зураг байх шиг? харин гайхаад л. Зөв хариу нь хэзээ тавигдах вэ?
Бичсэн: Зочин 13:58, 2011-05-29 | Холбоос | |


V5-р холболтны R-R шүдний хоорондын зайгаар зүрхний цохилтын тоог олж болноо
Бичсэн: Medoc 13:51, 2011-05-29 | Холбоос | |


Эргэж уншихгүй бол сайн санахгүй байна даа. ЭКГ нь хурд нь байхгүй юм байна тээ.
В юм болов уу? Жижиг хэмжээтэй байсан бол маргааш хүртэл нь байсан байж магадгүй байх эргэлзэх
Бичсэн: Зочин 13:45, 2011-05-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax