Форум | Холбоо барих
Блог хайлт:

Анагаах ухаан

Титэм судасны цочмог хам шинжийн зөв хариулт

Зөв хариулт D 75%(A14%, B1%, C6%, E2%, F2%)

Өвчтөнд баруун ховдлын шигдээсийн сонгомол шинжүүд илэрсэн.  Баруун ховдлын шигдээсийн онцлог шинж бодит үзлэгээр даамжрах явцтай гипотензи, буулга венийн даралт ихсэх,  уушги цулцангийн амьсгалтай(уушгины талбай цэвэр). Нэмэлтээр чагнахад  гурван хавтаст хавхлагын регургитаци сонсогдож болно.  Эдгээр шинжүүд баруун ховдлын тэлэгдэл, гурван хавтаст хавхлагын (annuli fibrosi dexter-ийн) тэлэгдэл ба баруун ховдлын үйл ажиллагааны алдагдлаас болж үүссэн байна.  ЭКГ-д стандарт I, II, AVF холболтонд  ST сегмент изоэлектрик шугамнаас дээшилсэн. Эхокардиографи дээр агшилтын үйл ажиллагаа буурсан баруун ховдлын тэлэгдэл тодорхойлогдов. Ялган оношлогоонд уушгины эмболи ба бусад цочмог уушгины өвчнүүд багтана. Энэ өвчтөнд аортын диссекци байх боломжгүй юм. Үүнд  шинээр цээжний өвдөлт илрээгүй ба артерийн даралт аажим(аортын диссекцийн үед огцом) буурч байгаа нь нотлогдсон. Аортын диссекцийн үед буулга венийн даралт хэв шинжит бусаар ихэсдэг мөн энэ шинж  зүрхний тампонадтай холбоотой илэрч болно. Мөн энэ өвчтөнд цочмог зүрхний тампонад  ба зүүн ховдлын ханын урагдал байх боломжгүй. Энэ хоёр нь гэнэтийн гипотензи ба перикардийн өвдөлтөөр илэрч болно. Даамжрах явцтай зүрхний ишеми нь цээжний өвдөлт ба ЭКГ-д ишемийн өөрчлөлтөөр илэрнэ.

Тайлбар

Өвчтөнд гипотензи, уушгиний талбай цэвэр ба буулга венийн даралт ихссэн байвал миокардын доод ханын буюу баруун ховдлын шигдээсийг сэжиглэх хэрэгтэй.

Эхокардиограмд оношыг батлахдаа баруун ховдлын шигдээсийн үед баруун ховдлын тэлэгдэл ба акинез (ишемийн үед гипокинез) тодорхойлогдоно.


бичсэн: Medoc | төрөл: 2011-06-01 өдөр 23:11
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Зүрх сэтгүүрдэх (титэм судасны ангиографи) шинжилгээнд баруун титэм артери бөглөрсөн
Бичсэн: Medoc 23:15, 2011-06-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax